Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Хаваржилтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, тодорхой асуудлуудаар мэдээлэл солилцлоо.
Улсын хэмжээнд зудын эрсдэл өндөр байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд аймаг, орон нутгийн нөөц, тэр дундаа өвс тэжээл, худаг ус, хашаа саравч зэрэг өвлийг өнтэй давахтай холбоотой зайлшгүй, чухал асуудлын талаар гүйцэтгэлийн үнэлгээг хийлээ. Өнөөдрийн байлаар өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна. Гэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажил өндөр хувьтай байгаа нь эрсдэлгүй гэсэн үг биш. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хувь өндөр байдаг ч зуд турхан, хур тунадас, цаг агаарын эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан өвлийн бэлтгэл ажлын нөөц хангалтгүй болох тохиолдол бий.
Улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээг хийхэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгууд энэ жил гантай байсан учраас зудын эрсдэл өндөр байна. Ялангуяа Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдлийн түвшин маш их, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал их буюу дунджаас дээш байна.