Open iToim app
Спорт | 1 мин уншина

3x3-ын оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

3x3-ын оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 25
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Шиамин хотод болж, “Баянхайрхан Мон-Алтиус” баг хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээнд Азиас БНХАУ, Монголын баг эрхээ авсан бөгөөд нийт таван тивийн шилдэг 12 баг өрсөлдөв. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор өрсөлдсөн залуус с чансаагаараа хоёрт эрэмбэлэгдсэн бөгөөд “В” хэсэгт Францын шигшээд хожигдож, Эквадорыг буулган авснаар хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Улмаар шөвгийн 16-д Угандаг, наймд Хятадыг хожсон ч дөрөвт Литвийн шигшээд хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болов. Ингээд медальтай үлдэх, үгүйгээ шийдэх тоглолтод Хятадын шигшээг 22:19-өөр буулган авснаар хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Ингэснээр оюутны ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн цор ганц баг болж байна. Тэд өмнө нь 2017 онд мөнгө, 2018 онд алтан медаль авч байсан бол зургаан жилийн дараа хүрэл медальтан боллоо. Энэ тэмцээнд Литва түрүүлж, Франц мөнгөн медаль хүртсэн юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн