Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр намын бүлэг, чуулганаар хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр намын бүлэг, чуулганаар хэлэлцэнэ
Нийтэлсэн 8 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, өглөө 11.00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг, Ардчилсан намын бүлгүүд хуралдаж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэх улс төрийн шийдвэрээ гаргана. Харин 12.00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хороо, 13.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж хоригийг хэлэлцэх юм. Ингээд 15.00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
УИХ дахь намын бүлгүүд болон УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Учир нь 2025 оны төсвийн зарлага өндөр байгаа учраас 3.6 их наядаар бууруулах шаардлагыг зарим гишүүн тавьж байгаа. Гэхдээ ирэх оны төсвийн алдагдал 2.1 их наяд. Тиймээс алдагдлаасаа өндөр таналт хийх шаардлага үүсээд байгаа юм. Хэрвээ төсвийн зарлагыг 3.6 их наядаар танавал хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн 1.7 их наядын 50 хувийг танах шаардлага үүснэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Тиймээс улсын төсвөөр хөрөнгө оруулалт хийх орон зайгүй болно.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн