Капитрон Банк нь АНЭУ-ын Дубай хотод төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани Frontera capital Group Limited байгууллагаас 10 сая ам.долларын буюу 34 тэрбум гаруй төгрөгийн урт хугацааны санхүүжилтийг амжилттай татлаа.
Энэхүү эх үүсвэр нь Frontera capital Group Limited байгууллагаас татан төвлөрүүлж буй хоёр дахь удаагийн санхүүжилт бөгөөд 2021 онд мөн 32 тэрбум гаруй санхүүжилтийг төвлөрүүлж байсан билээ.
Бид харилцагчдынхаа санхүүгийн хүртээмжтэй байдал, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, банкны эх үүсвэрийн төрөлд нэмэгдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг олон улсын жишигт нийцүүлэн хангах үүднээс олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон хөрөнгө оруулалтын сангуудтай урт хугацааны түншлэлийн харилцаа байгуулан тогтмол хамтран ажилласаар ирсэн билээ.
Frontera Capital Group Limited-ын тухай
АНЭУ-ын Дубай хотод төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани болох Frontera capital Group Limited нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хөгжиж буй болон шинэ зах зээлүүдэд хөрөнгө оруулалт болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг санхүүгийн үйлчилгээний компани юм.
Капитрон банк нь 2021 оноос хойш Frontera capital Group Limited байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны цар хүрээгээ ийнхүү өргөжүүллээ.