Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан.Одоо УИХ төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг хэлэлцэн шийднэ. Одоогоор УИХ-ын хэлэлцэх асуудлын хуваарьт Ерөнхийлөгчийн хориг ороогүй байна. УИХ-ын Хууль эрх зүйн хэлтсээс хэлэлцэх асуудлын дарааллыг гаргадаг бөгөөд одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн хориг хуваарьт ороогүй байна. Эхлээд УИХ-ын Хууль зүйн болон Төсвийн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Гэхдээ байнгын хороод Хууль эрх зүйн хэлтэстээ хэлэлцэх асуудлын товоо оруулдаг байна. Тэгвэл хоёр байнгын хорооноос санал оруулаагүй байгаа аж. Ерөнхийлөгчийн хоригийг 10 хоногийн дотор хэлэлцэн тогтоол гаргах хуулийн хугацатай. УИХ-ын дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ, 90.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.90.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.