Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

БНСУ  гадаад ажилчдын тоог нэмэгдүүлнэ

БНСУ  гадаад ажилчдын тоог нэмэгдүүлнэ
Нийтэлсэн 11 минутын өмнө
БНСУ ажиллах хүчний  хомсдол нэмэгдэж байгаатай холбогдуулан гадаад ажилчдын тоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа тул олон салбарт гадаад ажилчдыг татах хүчин чармайлтаа эрчимжүүлж байна гэж  тус улсын Засгийн газрын албаны хүмүүс даваа гарагт мэдэгджээ. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас зарим төрлийн автобусны жолоочоор гадаадын ажилчдыг ажиллуулах боломжийг олгох үүднээс Е-9 визний эрхийг өргөтгөх талаар хэлэлцэж байгаа аж. Автобусны жолооч нарын  хомсдол нь  Сөүл хотын захиргааг өнгөрсөн сард уг саналыг өргөн барихад хүргэсэн таалаар Цагаачлалын бодлогын хэлтсийн ахлах ажилтан онцолсон байна. “Хөдөлмөрийн хомсдолд ороод байгаа энэ үед гадаадаас илүү ажиллах хүч авах шаардлагатай байгаа олон салбарын нэг  тээврийн салбар юм. Олон сарын турш бид төв Засгийн газарт хандн ажиллах зөвшөөрлийг өргөжүүлэхийг хүссэн” гэж албаны хүн “The Korea Times” сонинд ярьжээ.  Жолооч нарын хувьд маеул буюу тосгон хоорондын автобусны жолоочоор ажиллах нь томоохон, илүү цалинтай автобусны компаниудад ажилд орох шат гэж үздэг аж. Хотын захиргаа хамгийн сүүлд гаргасан саналдаа  автобусны гадаад жолооч нарыг E-9 (мэргэжлийн бус ажил эрхлэлт) виз авах боломжтой салбарын жагсаалтад оруулахыг яамнаас хүссэн байна. Одоогоор уг визний хөтөлбөрт үйлдвэрлэл, загас агнуур, газар тариалан болон хязгаарлагдмал тооны үйлчилгээний салбарууд багтаж байна. Мөн хотын захиргаанаас E-9 виз эзэмшигчдийн ажиллах хугацааг одоогийн гурван жилээс таван жил болгон сунгахыг уриалаад байгаа аж.
Энэ сарын эхээр Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас E-7-3 визийг өргөжүүлж, бетон, төмөр бариул хийдэг мэргэжилтэн гэх мэт өндөр ур чадвар шаардсан ажлын байранд гадаадын ажилчдыг ажиллуулна гэж мэдэгдсэн. Одоогоор барилгын салбарт барилгын материал цэвэрлэх, зөөх зэрэг мэргэжлийн бус ажил гүйцэтгэхийг гадаадын ажилчдад зөвшөөрдөг. Барилгын ажилчдын харилцан туслалцах нийгэмлэгийн есдүгээр сарын 2-нд нийтэлсэн тайланд дурдсанаар, тус нийгэмлэгийн ажилчдын дундаж нас 51.8 байна.
Эх сурвалж: Кoreatimes
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн