Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэллээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн реформ, үр дүн, тулгамдсан асуудлын талаар
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлын явцын талаар
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар
Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тус тус хэлэлцэн шийдвэрлэх аж.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.