Мэргэжлийн сумогийн 2024 оны сүүлчийн башё тавин хувиа давлаа. Найман өдрийн дараа макүүчид унаагүй бөх үлдсэнгүй.Харин долоон даваатай гурван бөх байгаагийн хоёр нь Монголын сумоч. Тодруулбал, озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Онокацү Б.Чойжилсүрэн нар озэки Котозакүрагийн хамт башёг тэргүүлж байна. Тэгвэл озэки цолоо эргүүлэн авахын төлөөх зүтгэл нь талаар өнгөрсөн Киришима Б.Лхагвасүрэн зургаа дахиа уналаа. Түүний мөрний бэртэл бүрэн эдгэрээгүй учраас үндсэн барилдаанаа гаргахад тун хүнд байгаа бөгөөд башёг дундаас нь орхихгүй байхаар шийдсэн бололтой. Тэр дөнгөж хоёр даваатай бөгөөд үлдсэн долоон барилдаанаас зургаад нь давж байж сэкивакэ цолтойгоо үлдэнэ. Макүүшитад манай Хокүтомарү Н.Чинзориг дөрвөн даваа, нэг ч унаагүй башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.МакүүчиОзэки Хошёорюү С.Бямбасүрэн 7:1З-С Киришима Б.Лхагвасүрэн 2:6