Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэдний оронд шинэ дарга нарыг томилжээ.
-Тодруулбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар дэд дарга асан, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг,
-Дэд даргаар Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг,
-Дэд даргаар Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг тус тус томилсон байна.
Харин Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга нар болох ОБЕГ-ын тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Дэд даргаар томилогдсон хурандаа Ц.Уранчимэгийн хувьд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Отгонсүхийн эхнэр бол Я.Гантөмөр нь Ерөнхийлөгчийн зөвлөх, МУИС-ийн ректор асан Я.Төмөрбаатарын төрсөн дүү юм. Харин онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын зээ дүү гэсэн мэдээлэл байгаа юм.