Засгийн газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа.Энэ жил топ 100 аж ахуйн нэгжтэй өрсөлдөх 150 аж ахуйн нэгжийг оруулаад топ 250 аж ахуйн нэгжийг шалгаруулснаараа онцлог байлаа. Энэхүү “ТОП 250” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм. Топ 250 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого ДНБ-ний 93-тай тэнцэж, татварын нийт орлогын 34 хувийг бүрдүүлж байгаа аж. Ирэх жилээс топ 500 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг болно гэдгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэллээ. Эхний топ 100 аж ахуй нэгжийн 89 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 14 нь хувьцаат компани байна.Салбараар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбар тэргүүлж, худалдаа, банк санхүү, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарууд удаалжээ. Мөн экспортын үйл ажиллагаа явуулдаг 27 аж ахуйн нэгж, түүний дотор уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог долоон аж ахуйн нэгж энэхүү жагсаалтад багтжээ.