Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

ААН-ийн цахилгааны үнийг 30 хувиар, айл өрхийн хэрэглээг гурван шатлалтай нэмлээ

ААН-ийн цахилгааны үнийг 30 хувиар, айл өрхийн хэрэглээг гурван шатлалтай нэмлээ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 15
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг хэрхэн нэмэхээ зарлалаа.
Аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг 30 хувиар буюу 1 кВт/цагийг 280 төгрөг болгож нэмэх бол айл өрхийн хэрэглээг гурван шатлалтай нэмэх аж. Энэ нэмэгдэл нь ашиг олохгүй, харин салбарыг алдагдалгүй болгох нэмэгдэл гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Айл өрхүүд хэрэглээнээс хамаарсан дараах гурван шаталсан тарифыг мөрдүүлнэ:
  1. 0-150 кВт/цаг хэрэглээг 140 төгрөгөөр тооцож байгааг 175 төгрөг,
  2. 150-300 кВт/цаг хэрэглээг 256 төгрөг,
  3. 300 кВт/цагаас илүү гаргасан хэрэглээг 285 төгрөгөөр тооцохоор болжээ.
Үнийн нэмэгдэл арванэгдүгээр сарын 15-аас буюу өнөөдрөөс мөрдөгдөх юм байна. Энэ удаад дулааны үнийг нэмэхгүй бөгөөд 2025 оны тавдугаар сарын 16-аас нэмэхээр болжээ. Эдийн засаг хөгжлийн яамнаас эрчим хүчний үнийн нэмэгдэл инфляцад нөлөөлөх судалгааг хийсэн бөгөөд 2.4 хувь нөлөөлнө гэсэн дүн гарчээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун "Шаталсан тариф олон улсад мөрдөгддөг нийтлэг аргачлал. Үүнийг нэвтрүүлснээр манай цахилгаанаа зүй зохистой хэрэглэх, хэмнэлт гаргасан тохиолдолд бага төлбөр бодогдох боломжийг олгож байна. Ахуйн хэрэглээнд нэг кВт/цаг 35-131 төгрөгийн өөрчлөлт орно. Монгол Улсын хэмжээнд 788 мянган цахилгааны ахуйн хэрэглэгч байдгаас үүний 45 хувь нь 0-15 кВт/цагийн хэрэглээтэй, 40 хувь нь 150-300 кВт/цагийн хэрэглээтэй байдаг байна.
Мөн оргил ачааллын тарифыг нэвтрүүлж байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн