Open iToim app
Улс төр | 1 мин уншина

О.Алтангэрэл: Улаанбаатарын улсын дугаар олгохгүй байх нь иргэдийн өмчтэй байх Үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна

О.Алтангэрэл: Улаанбаатарын улсын дугаар олгохгүй байх нь иргэдийн өмчтэй байх  Үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 15
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Улаанбаатарын автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг хүний эрх зөрчсөн, ялгараварлан гадуурхсан гэж үзжээ. Тиймээс хотын дарга Х.Нямбаатарт энэ журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн байна.
2024 арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирж буй суудлын автомашинд Улаанбаатарын серийн дугаар олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг иргэд эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандсэн билээ. Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслийн тоо 730 мянгаас хэтэрвэл шинээр улсын дугаар олгохгүй юм. Мөн 730 мянгаас тээврийн хэрэгслийн тоо буурсан тохиолдолд тээврийн хэрэгслийн дугаарыг шалгуур үзүүлэлтээр олгоно гэсэн байдаг. Оочер, дараалалд орж байгаад л авах боломжтой.
Хууль дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүргүүлсэн албан бичиг:
undefined
undefined
undefined
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн