Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

ХХБ Монгол Улсад анх удаа олон улсын зах зээлээс ногоон болон нийгмийн бонд гаргалаа

ХХБ Монгол Улсад анх удаа олон улсын зах зээлээс ногоон болон нийгмийн бонд гаргалаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 14
Монгол Улсаас анх удаа Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан Нийгмийн болон Ногоон бондыг ХХБ гаргалаа. Энэ нь 2015 онд ХХБ-ны гаргасан бондоос хойших анхны хувийн хэвшлийн гаргаж буй таван жилийн буюу урт хугацаат бонд юм. Тус бондыг гаргаснаар Дэлхийн ТОП аравт багтдаг Ассет Менежмент Компаниас хөрөнгө оруулалт татсан Монголын анхны хувийн хэвшлийн компани ХХБ болж байна. Мөн хөрөнгө оруулалтын Bloomberg терминал дээр бүртгэлтэй Монголын анхны Ногоон болон Нийгмийн бонд юм.
ХХБ олон улсын түвшний аль ч төрлийн гэрээ хэлэлцээрт хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирснээрээ олон улсын зах зээл дэх банкны төдийгүй Монгол Улсын нэр хүнд, найдвартай байдлыг бататгаж, өсгөж ирсэн түүхтэй.
Худалдаа, хөгжлийн банк нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдэж, Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачилга болох "Climate 30+ Cанаачилга: Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд ХХБ Ногоон банк болох урт хугацааны стратеги зорилт тавин ажиллаж байна. Мөн 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилт олгох зорилт тавиад байгаа юм.
Тус бондын эх үүсвэр нь энэхүү стратегийн зорилттой уялдан сэргээгдэх эрчим хүч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, тогтвортой газар тариалан, ногоон барилга гэх мэт ногоон төслүүд болон эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсролын хүртээмж зэрэг нийгэмд чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх юм.
Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсыг олон улсын түвшинд төлөөлөх тэргүүлэх банкны хувьд цаашид ч гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно. 
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн