Худалдаа, хөгжлийн банкны байртай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” аян үргэлжилсээр. Хуримтлалыг дадал болгох, Хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилготой тус аяны аравдугаар сарын урамшууллын эзэд тодорлоо. (2024.11.13)
Харилцагч та ч бас хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100,000₮ тутамдаа урамшууллын эрх аваарай. Ингэж цуглуулсан эрхүүдээрээ 2024 аяны төгсгөлд СУПЕР УРАМШУУЛАЛ болох ТАУН ХАУС-н эзнийг тодруулах тохиролд оролцоорой.
Хэрвээ та хараахан хуримтлалаа үүсгэж амжаагүй байгаа бол "TDB Online" банкныхаа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ цэсээр хурдан хугацаанд үүсгээрэй. Бид шинээр ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчдаа Хуримтлалтай Монгол аяны урамшууллын нэг эрх бэлэглэж байна. Хэрвээ та аль хэдийн аяндаа хамрагдаж байгаа бол loyalty.tdbm.mn сайтад хандан цуглуулсан нийт урамшууллын эрхээ шалган, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. ХХБ өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа мөнгөн урамшууллаар урамшуулж, таван жилийн хугацаанд ЗУРГААН харилцагчийнхаа гал голомтыг бадраах байр бэлэглээд байна.
Хуримтлалыг дадал болгож, азтан болсон харилцагчдадаа ахин баяр хүргэе.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА