Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд өгсөн байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Засгийн газрын хуралдаанд Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хуулийн төслийн үзэл баримтлалыг, цаашдаа төрийн өмчит компаниудад хийх эрх зүйн реформын танилцуулгыг хийлээ. Ирэх долоо хоногт Төрийн өмчит компанийн хуулийг Засгийн газарт танилцуулахад бэлтгэж байна. Ингээд УИХ-д өргөн мэдүүлнэ. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд зайлшгүй реформ хийх шаардлагатай. Нэг ёсондоо зарлага өндөр, захирлууд нь байнга урамшуулал авдаг, төсвөөс гадна хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компаниудад зохих арга хэмжээг авах ёстой. Иймд бид гурван агуулгад төвлөрч байгаа. Үүнд:Нэгдүгээрт, санхүүгийн сахилга бат, хариуцлагаХоёрдугаарт, ил тод, нээлттэй засаглалГуравдугаарт, эдийн засаг дахь төрийн оролцоо буюу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хангуулахын тулд эрх зүйн реформыг хийхээр зорьж байгаа.