Open iToim app
Спорт | 1 мин уншина

Эхний өдөр Монголын 18 сумоч дохёд гарч, 15 нь давлаа

Эхний өдөр Монголын 18 сумоч дохёд гарч, 15 нь давлаа
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 11
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё эхэллээ. Монголоос Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан 21 сумоч дөрвөн зиндаанд хүч үзэхээр банцүкэд бичигджээ. Гэхдээ аварга бэртлийн улмаас энэ башёг өнжихөөр болов. 2025 оныг сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн озэки цолтойгоо эхлүүлэх, Оошоүма П.Дэлгэрбаяр санякү цолтой эхлүүлэх, Тамашохо Э.Энхманлай макүүчид эхлүүлэх,  Асахакүрюү Р.Жамьянтогтох сэкитори цолтон болох магадлалтай башё гэдгээрээ онцлогтой, анхаарал татаж буй. Мөн шинэ озэки Оносато энэ башёд түрүүлбэл 2025 оны нэгдүгээр сард ёкозүна цолтойгоор зодоглох боломжтой. Эхний өдөр манай 20 сүмочиос 18 нь дохёд гарч 15 нь учраагаа өвдөг шороодуулав. Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Вакатакакагэд, Оошоүма П.Дэлгэрбаяр Тобизарүд, Рога А.Амарсанаа Митакэүмид уналаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн