Open iToim app
Эрүүл мэнд | 2 мин уншина

Т.Мөнхсайхан: Иргэд эмийг жортой авч сурч байна

Т.Мөнхсайхан: Иргэд эмийг жортой авч сурч байна
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 11
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр 11-11 төвд ажиллалаа. 11-11 төвд эмийг жороор олгох болсонтой холбоотойгоор гомдол, мэдээлэл их ирж байгаа аж.
Тодруулбал, аравдугаар сарын 1-25-ны хооронд жортой болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 759 гомдол иржээ. Харин сүүлийн 14 хоногт жортой холбоотой гомдол буурсан үзүүлэлттэй байгаа аж. Есдүдгээр сараас эхлэн 11-11 төвд ирсэн хамгийн их ирсэн гурван асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, сайд нарыг тус төвд ажиллуулж эхэлжээ. Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 11-11 төвд ажиллажээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 4-5 нь эмчид үзүүлж, жор бичүүлж авч байна. Иргэд эмчид үзүүлж, эмээ зөв тун, хэмжээгээр нь хэрэглэх хэрэгтэй гэдгийг мэддэг болж байна. Олон жил явж ирсэн тогтолцоо өөрчлөгдөж байгаа учраас хугацаа орох болов уу. Үүн дээр ЭМЯ мэдээлэл түгээх, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах тал руу арга хэмжээ авна. Олон жил явж ирсэн тогтолцоогоо өөрчилж чадвал эмийн замбараагүй хэрэглээ зогсож, эрүүл мэнд амь насаараа хохирохгүй байх эхлэл тавигдана" гэлээ.
Дашрамд дурдахад, 119 дугаар руу залгаад иргэд авах эмээ жортой, эсэхийг мэдэх боломжтойгоос гадна И-Монгол дээр жортой олгох эмийн жагсаалтыг байршуулжээ. Түүнчлэн эмч нар жорыг заавал цаасан дээр биш цахимаар бичдэг болсон бөгөөд кодоо хэлээд эмээ авах боломжтой юм байна. Ингэснээр иргэд нэг жорон дээр бичигдсэн эмээ хэдэн ч эмийн сангаас авах боломжтой болж байгаа юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн