Open iToim app
Эрүүл мэнд | 2 мин уншина

Утаа уушгины хатгаа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэг

Утаа уушгины хатгаа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэг
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 9
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хийсэн.
"Ханиадны шалтгаанаар эмнэлэгт хандаж, үйлчлүүлсэн иргэдийн 47 хувьд нь ханиадны эмгэг төрүүлэгч илрээд байна. Одоогоор томуугийн вирус хараахан илрээгүй. Харин томуу төст өвчний шалтгаан болдог таван төрлийн эмгэг төрүүлэгч илрээд байна.
1. Аденовирус 17 хувь
2. КОВИД-19-ийг нөхцөлдүүлдэг SARS-CoV вирус 10 хувь
3. Реновирус 10 хувь
4. H томуугийн вирус долоон хувь
5. Амьсгалын замын синцитиал вирус гурван хувьтай илрээд байна. КОВИД болон Реновирус вирус тус тус 10 хувь илрээд байгаа нь идэвхжлийн хоёрдугаар байрыг эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тандалтыг долоо хоног болгон хийдэг. Өвчлөл улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд орвол өдөр болгон тандалт хийнэ. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргахад нотолгоо бүрдүүлж өгдөг тандалт судалгааны алба юм. Энэ албанаас тодорхой хэмжээнд тусгайлсан судалгаа, шинжилгээг хийдэг. Гэхдээ одоогийн байдлаар яг утаатай холбоотой хийгдсэн судалгаа ХӨСҮТ-д байхгүй. Мэдээж утаа нь томуу, томуу төст өвчний халдварт өртөх, уушгины хатгаа болж хүндрэх нэг эрсдэлт хүчин зүйл мөн. Томуу, томуу төст өвчин нь өөрийн гэсэн зүй тогтолтой, улирлын шинж чанартай өвчин. Есдүгээр сарын сүүлээс эхлэн аравдугаар сараас аажмаар нэмэгдэж, арваннэгдүгээр сараас эхлэн идэвхжлийн түвшиндээ ордог зүй тогтолтой. Арванхоёрдугаар сар болон нэг, хоёрдугаар саруудад өвчлөл оргил үедээ хүрдэг. Гурав, дөрөвдүгээр сараас аажмаар буурдаг зүй тогтолтой. Бидний судалгаагаар өнгөрсөн жилийн 51 дүгээр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногуудад оргил үедээ хүрч байсан. Энэ жил мөн адил дээрх зүй тогтолтой байх болов уу гэж тооцоолж гаргасан. Эмийн зохистой хэрэглээний тухайд эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ бүү хийгээрэй. Томуу, томуу төст өвчний 95 орчим хувь нь вирусийн шалтгаантай байдаг. Тэгэхээр дур мэдэн антибиотик өгөх нь нянгийн эсрэг үйлчилгээтэй боловч вирусийн эсрэг үйлчилгээтэй биш. Хүүхдэд тань амьсгалын замын эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл заавал эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмчдээ хандахыг зөвлөе. Улмаар эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатайг зөвлөлөө.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн