Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Б.Баярбаатар: МАН олон залуусынхаа боломжийг хойш тавьж, Д.Энхтүвшин гишүүнийг нэр дэвшүүлсэн

Б.Баярбаатар: МАН олон залуусынхаа боломжийг хойш тавьж, Д.Энхтүвшин гишүүнийг нэр дэвшүүлсэн
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 8
МАН-ын жагсаалтын 9-т эрэмбэлэгдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Энхтүвшин гишүүн МАН-ын гишүүн биш гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.
Тэрээр "Надад МАН-ын гишүүний үнэмлэх гэж байдаггүй. Би 1999 онд МАХН-ын гишүүнээр элсэж байсан. Үүний дараа МАХН, МАН гэж хоёр салсан. Нэрээ дагахаар би МАХН-ын гишүүн болчихсон ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй байна. МАХН-ын гишүүн байж байгаад дуусан л гэж бодож байгаа. Яг одоо надад МАН-ын үнэмлэх ч юм уу, гишүүний татвар төлдөг юм бол байхгүй" гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар "МАН гишүүн биш хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Холбогдох бүх бичиг баримт дээр намын гишүүн гэдэг нь нотлогдоно. Д.Энхтүвшин гишүүн МАН-ын 300 гаруй мянган дэмжигч, МАН-д саналаа өгсөн 500 гаруй мянган сонгогчоос уучлал гуй. Бид намын олон залуусаа хойш нь суулгаж байгаад Д.Энхтүвшин гишүүнийг нэр дэвшүүлсэн" гэсэн юм.
2024 оны УИХ-ын сонгуулиар МАН жагсаалтаар 48 хүнийг нэр дэвшүүлснээс 18 нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Жагсаалтаар нэр дэвшүүлсэн гишүүдийн олонх нь улстөрд байгаагүй, МАН-ын гишүүн биш, салбар салбарын төлөөлөл гэдгээрээ онцлог байгаа юм. Тэгвэл МАН-ын гишүүн биш ч жагсаалтаар нэр дэвшсэн бүх хүнийг МАН-ын гишүүнээр элсүүлэн гэдгийг МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар хэлсэн юм.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн