Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Д.Энхтүвшин: Уучлаарай, данхар төсвийг тануулж чадсангүй

Д.Энхтүвшин: Уучлаарай, данхар төсвийг тануулж чадсангүй
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 8
УИХ-аар 2025 оны төсөв батлагдлаа. Төсөв батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "УИХ-ын гишүүн цахим хуудастаа "Уучлаарай, данхар төсвийг тануулж чадалгүй төсвийг 35'771'913'200'000 төгрөгөөр буюу өнгөрсөн оноос 60%-р нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 1'907'174'400'000 төгрөгөөр батлуулчихлаа. 4-хөн сарын өмнө ард түмэнтэй хийсэн нийгмийн гэрээгээ эрх баригч улс төрийн намууд, тэдгээрийн хамтарсан засгийн газар эрээ цээргүй зөрчсөн үйлдэл боллоо. Засгийн газар янз бүрийн шалтаг, заль, шахалт ашиглан бараг ямар ч буулт хийлгүй, оруулсан төсвөө хүч түрэн бүрэн батлууллаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна. Засгийн газар ард түмнээ сонсож чадахааргүй өндрөөс өндөрт хөөрсөн байна. Буцааж байранд нь буулгаж, хариуцлага тооцох цаг удахгүй ирэх байхаа. Төсвийн урсгал зардлыг бууруулах бид 4-ийн эхлүүлсэн шаардлагыг 25 гишүүн дэмжиж хүч түрсэн. Энэ тоо цаашид улам нэмэгдэх байхаа. Ард түмний боломжийн хулгайтай үр дүнд хүртэл нь тууштай тэмцэнээ" гэжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн