Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 7
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр 10:00 цагт болно. Түүний шүүх хурлыг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий УИХ-ын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа хүргүүлсэн ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэж үзсэн.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон билээ. Тиймээс тэрээр давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа бөгөөд өнөөдөр шүүх хурлыг хаалттай явуулна.
Шүүхийн шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн