МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Оюунсүрэнтэй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон манай улсад нөлөөлөх нөлөөллийн талаар ярилцлаа.-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогод хамгийн их нөлөөлдөг. Энэ удаагийн сонгуулийн онцлог юу байв?-АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвшин 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон нь тус улсын түүхэнд хоёр дахь тохиолдол боллоо. 130-д жилийн өмнө нь Ардчилсан намын нэр дэвшигч Гровер Кливленд АНУ-ын 22 болон 24 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.Сонгуулийн кампанит ажлын үеэр БНН-ын нэр дэвшигч Трампын амь насанд халдах оролдлого хоёр ч удаа гарсан. Түүнчлэн энэ сонгуульд анх удаа өнгөт арьст эмэгтэй Камала Харрис Ардчилсан намаас нэр дэвшин оролцсон. Ерөнхийлөгч Жо Байден дөнгөж өнгөрсөн долдугаар сард сонгуулиас нэрээ татаж, Дэд ерөнхийлөгч Камала Харрис АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин оролцох эрхээ авч, маш богино хугацаанд кампанит ажлаа явуулсан нь ялагдахад нь ихээхэн нөлөөлсөн. Нөгөө талаар Жо Байденыг эрх барих хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, инфляц өссөн, хууль бус цагаачдын тоо нэмэгдсэн зэрэг нь олон америкчуудыг Тармпын төлөө саналаа өгөхөд хүргэсэн.