Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

ЦЕГ-аас Д.Энхтүвшин гишүүний оролцсон нэвтрүүлгийн хуулбарыг өгөхийг шаарджээ

ЦЕГ-аас  Д.Энхтүвшин гишүүний оролцсон нэвтрүүлгийн хуулбарыг өгөхийг шаарджээ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 7
Цагдаагийн ерөнхий газрын Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Г-579 дугаартай гомдол мэдээлэл иржээ. Энэхүү гомдлыг шалгах ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний оролцсон нэвтрүүлэг бүрэн эхээрээ шаардлагатай гэж ЦЕГ үзсэн байна. Энэ дагуу ЦЕГ-аас NTV телевизийн "Лхагвын Тойм" нэвтрүүлгийг хуулбарлан авах шаардлагыг тус телевизэд хүргүүлсэн байна.
undefined
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин албан ёсны сошиал хаягтаа "Мөрдөн шалгалтыг ямар хурдан эхлүүлж байна аа. Айна гэж бодоод байгаа юм байх даа. Ард түмний эрх ашгийг илэрхийлсний төлөө Сангийн яамны хэн нэгэн даргын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх бол өөрөө яваад очьё, хаана очих уу И.Буян-Өлзий хурандаа?Зүгээр яриа авсан хэвлэлийн байгууллагыг дарамтлах хэрэггүй, нэвтрүүлэг нь бүтнээрээ сошиал дээр байгаа" гэжээ.
Тэгэхээр эндээс харахад, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 06-ны өдөр NTV телевизийн "Лхагвын Тойм" нэвтрүүлэгт орохдоо ярьсан зарим зүйлсээс нь болж бусдын эрүүл мэндэд хор хохирол учирсан байж болзошгүй Г-579 дугаартай гомдол ирсэн бололтой.
ЦЕГ болон дэд хурандаа Т.Буянтогтохоос ямар утгатай гомдол ирснийг дэлгэрэнгүй тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн