УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн зардлыг бууруулахыг шаардаж мэдээлэл хийсэн. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр "Засгийн газарт итгэл алдарч байна, намын бүлгийн анхны хуралдаанд эсрэг байр суурь илэрхийлсний дараа надад тодорхой хэмжээний дарамт ирсэн" гэж мэдэгдсэн. Харин сэтгүүлч хэн таныг дарамталсан бэ гэхэд "Та нар сонсоогүй юу, Н.Учрал гишүүн" гэж хэлсэн.