БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан. Бан Ги Мүн БНСУ-ын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол, Солонгос улсын харилцааг стратегийн түнш болоход үнэтэй хувь нэмэр оруулсан. 2009 онд Монгол Улсад айлчилж хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, эдийн засаг, улс төр гээд бүх л салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. НҮБ Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргасан. НҮБ бол манай улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд маш олон зуун сая долларын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Мөн Бан Ги Мүний ерөнхийлөгчөөр ажилладаг Дэлхийн ногоон хөгжлийн институт Монгол Улсад 100 гаруй сая долларын буцалтгүй тусламжуудыг баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Бан Ги Мүн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, манай цэнхэр дуулгатнууд НҮБ-ын харилцаанд шинэ шатанд гарч монгол цэргийн дэлхийн энх тайвны үйлсэд оруулах хувь нэмрийг ихээхэн хөнгөвчилжээ.