УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Ирэх оны төсвийн зарлага 2023 оныхтой харьцуулахад 60 хувиар нэмэгдсэнийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин эсэргүүцэж байгаа бөгөөд өнөөдөр энэ талаар мэдээлэл хийх юм байна. Хамтарсан Засгийн газар байгуулсан гурван нам гурвуулаа дөрвөн сарын өмнө УИХ-ын ээлжит сонгуульд оролцохдоо төсвийн зарлагыг бууруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Харин Хамтарсан Засгийн газар анхны төсвөө өргөн барихдаа төсвийн зарлагыг их хэмжээгээр нэмэгдүүлж орж ирсэн. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудастаа:"МАН: Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна.АН: Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана.