Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жилийн чуулга уулзалт энэ сарын 21-26-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо боллоо. Энэ удаагийн жилийн чуулга уулзалтад улс орнуудын Төв банкнуудын Ерөнхийлөгч, Сангийн сайд, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Харин манай улсаас УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон Монголбанкны удирдлагууд оролцлоо.ОУВС-аас Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн тайланг мягмар гаригт танилцуулж, дэлхийн эдийн засаг 2025 онд 3.2 хувиар өснө хэмээн таамагласан байна. Харин энэ оны төсөөллийг 3.2 хувьд хэвээр хадгалжээ. Инфляц 2024 онд жилийн дүнгээр 5.8 хувь байх бол ирэх онд 4.3 хувь болж буурна хэмээн ОУВС-аас мэдэгдсэн юм. Харин дэлхийн эдийн засаг 2025 онд 3.2 хувиар өснө хэмээн таамагласан байна.Уулзалтаар Монгол Улсын төлөөлөл Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон санхүүгийн зохистой хяналтыг хөгжүүлэх талаар санал солилцож, зөвлөгөө авсан юм.