Open iToim app
Спорт | 1 мин уншина

“Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд анх удаа цом гардуулна

“Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд анх удаа цом гардуулна
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 30
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т  зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болно. 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсан уг барилдаанд анх удаа “Их хааны цом”-ыг гардуулах аж. Барилдах бөхчүүдийн бүртгэл маргааш эхлэх бөгөөд ирэх сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Тус барилдааныг анх зохион байгуулахад улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж байсан бөгөөд 2012, 2013 онд дараалан түрүү бөхөөр тодорсон байдаг. Түүнээс хойш хоёр түрүүлсэн бөх гараагүй байна. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил улсын арслан Ц.Бямба-Отгон гарди цолтойдоо түрүүлсэн билээ. “Монгол бахархлын өдөр”-ийн барилдааныг 2020 онд коронавирусын цар тахлын улмаас зохион байгуулаагүй өнжсөн юм.
2023 он
Түрүү: улсын арслан Ц.Бямба-Отгон
Үзүүр: улсын заан М.Лхагвагэрэл
Их шөвөг: улсын заан Б.Бат-Өлзий, харцага Н.Золбоо
2022 он
Түрүү: Улсын аварга П.Бүрэнтөгс
Үзүүр: Улсын аварга О.Хангай
Их шөвөг: Улсын заан Б.Бат-Өлзий, начин Ж.Ням-Эрдэнэ
2021 он
Түрүү: Улсын гарди Ө.Бат-Орших
Үзүүр: Улсын аварга О.Хангай
Их шөвөг: Улсын гарди М.Бадарч, начин Ч.Батчулуун
2019 он
Түрүү: Улсын начин Н.Баярбаатар
Үзүүр: Улсын арслан Б.Орхонбаяр
Их шөвөг: Дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай
2018 он
Түрүү: Улсын заан Д.Анар
Үзүүр: Улсын заан Б.Бат-Өлзий
Их шөвөг: Улсын гарди Б.Гончигдамба, М.Бадарч
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн