Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос ирэх сарын 10-нд Фүкүока хотод эхлэх 2024 оны сүүлийн тэмцээн, Кюүшү башёгийн банцүкэг зарлажээ. Энэ башё хэд хэдэн зүйлээрээ онцлогтой. Нэн түрүүнд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэрхэх нь анхаарал татаж буй. Тойргийн барилдааныг дундаас нь орхисон тэрбээр банцүкэд эрэмбэлэгдсэн ч оны сүүлийн башёд зодоглох эсэх нь тодорхойгүй байна. Тэгвэл сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 13-аас дээш даваа авахад озэки цолоо эргүүлэн авах боломжтой болтой. Учир нь тэр сүүлийн хоёр башёгийн нийлбэрээр 20 даваатай яваа юм. Түүнчлэн улсын гарди Д.Рагчаагийн хүү, Асасэкирюү Б.Дашнямын шавь Асахакүрюү Р.Жамьянтогтох макүшитагийн тавд эрэмбэлэгджээ. Түүний хувьд оны сүүлчийн башёд тавин хувийн амжилтаа үзүүлбэл 2025 оны анхны тэмцээнд жюүрёод дэвших магадлал өндөр байна. Банцүкэд нийт 45 дэвжээний 584 бөх бичигдсэний 21 нь монгол сүмочид бөгөөд манайхан дөрвөн зиндаанд барилдана. Аки башёд анх удаа мэргэжлийн сумогийн дохёд гарч жонокүчи зиндааны түрүүлсэн Госэйзан Б.Мөнх-Од жониданы зүүний тавд эрэмбэтэй болжээ. Ингээд банцүкэг танилцууъя.
Котозакүра Озэки Хоошёорюү
Киришима Сэкивакэ Дайэшёо
Вакамотохарү Комүсүби Шёодай
Охо Маэгашира-1 Хирадоүми
Ичиямамото М-10 Такарафүжи
Хокүтофүжи М-12 Саданоүми
Б-5 Асахакүрюү Р.Жамъянтогтох
З-8 Кёкүкайюү Ш.Далайбаатар
З-13 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-31 Хокүтомарү Н.Чинзориг
Б-38 Саданохикари Д.Наранцогт
З-47 Сэйхакүхо Ө.Дэмиджамц