Эрчим хүчний салбарт реформ хийх асуудлаар Эрчим хүчний Үндэсний хорооноос танилцууллаа.Богино хугацаандаа үнэ тарифын өөрчлөлт хийнэ, төрийн монополыг задалнаЗасгийн газрын гишүүн, Шадар сайд Т. Доржханд: Засгийн газраас эрчим хүчний реформыг хийе гэдэг сонголтыг гаргасан. Эрчим хүчний реформ гэдэг нь зөвхөн үнэ тарифын өөрчлөлт биш цогц асуудал юм. Энгийнээр хэлбэл өнөөдрийн хүрэн эрчим хүчнээс ногоон эрчим хүч рүү шилжих, төрийн монопол болсон энэ салбарыг төрөөс хувийн сектор руу шилжүүлэх, төвлөрсөн системийг тархмал эх үүсвэр буюу задлах тогтолцоо, эрчим хүчний технологийн шинэчлэл хийх энэ алхмууд бүгдээрээ нийлээд цогц агуулгаараа эрчим хүчний реформ болж байгаа. Реформ нь богино, дунд, урт хугацаандаа үргэлжлээд явна. Бид урт хугацаанд эрчим хүчний экспортлогч орон болох зорилготой. Монгол Улс бол энергийн эх орон юм. Энэ өгөгдөл дээрээ үндэслээд уул уурхайн салбараас хараатай байдаг энэ улсынхаа эдийн засгийн хоёр дахь том салбарыг эрчим хүчний салбар болгох нь зүйтэй юм байна. Дунд хугацаанд буюу 2024-2028 оны хугацаанд Монгол Улс биеэ даасан хараат бус тусгаар эрчим хүчний системтэй болно гэсэн зорилт тавьж байна. Өнөөдөр бид нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ дунджаар 10 хувиар өсөж байгаа.