Open iToim app
Спорт | 1 мин уншина

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс Ч.Отгонтуяа хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс Ч.Отгонтуяа хүрэл медаль хүртлээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 26
Чөлөөт бөхийн U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Чинболдын Отгонтуяа хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эхний шатанд Энэтхэгийн тамирчныг 12:2, шөвгийн наймд АНУ-ын тамирчныг 10:8 харьцаагаар ялсан байна. Түүнчлэн, Казахстаны бөхийг ялж хүрэл медалийн болзол хангасан. Ч.Отгонтуяа нь Азийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтай ба насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, Монголын бүх ард түмний спортын наадмын алтан медальт тамирчин юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн