Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг суллажээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг суллажээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 26
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг өнөөдөр суллажээ. Түүнийг аравдугаар сарын 24-ний өдөр АТГ-аас хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Тэгвэл, прокурор үргэлжлүүлэн хорих санал хүргүүлээгүй тул өнөөдөр сулласан байна.
Түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр цагдан хорьсон гэж тайлбарлаж байсан юм.
Н.Баяртсайхан нь УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сонгогдож, УИХ-ын гишүүн, Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан аж. Сүүлд Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016-2019 он хүртэл ажиллаж байсан.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн