Сурагчдын бие даалтын долоо хоног 2024 оны аравдугаар сарын 28-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 2-ний өдрүүдэд үргэлжилнэ. Бие даалтын долоо хоногт танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна. Мөн бие даалтын долоо хоногт багш ажилчид цалингаа хэвийн тооцуулна. Боловсролын ерөнхий газраас тодруулснаар бие даалтын долоо хоногийг сургууль бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулах бөгөөд үүнд хувийн сургуулиуд мөн адил хамаарах юм байна. Тухайлбал:
Зохион байгуулах үйл ажиллагаа, түүнд сургуулийн захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчид хэрхэн оролцох, юу хийх талаарх ЗӨВЛӨМЖ:
Сургуулийн зорилго, зорилт сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоонд тулгуурлан сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй.
Бие даалтын 7 хоногт ямар ур чадварт суралцах вэ:
Ямар чиглэлийн үйл ажиллагаа төлөвлөх вэ:
Соёл,урлаг, спортын арга хэмжээ
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ:
Бие даалтын 7 хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Суралцагчид ямар чадвар эзэмших вэ:
Ямар үйл ажиллагаа зохион байгуулж болох вэ:
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх үйл ажиллагаа
Номын сантай танилцах, сонирхсон номоо унших
Музей үзэх, өв уламжлал судла
Урлаг спортын чөлөөт арга хэмжээ
Байгаль орчноо хамгаалъя зорилтот ажил
Эцэх эх, асран хамгаалагчийн ажлын газраар зочлох
Үйлдвэр үйлчилгээний газруудтай танилцах
Гамшиг /эрсдэл/-аас хамгаалах сургалт зохион байгуулах
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
Зохион байгуулж болох үйл ажиллагааны чиглэл
Байгаль орчноо хамгаалъя зорилтот ажил
Гамшиг /эрсдэл/-аас хамгаалах сургалт зохион байгуулах
Орон нутаг өв уламжлалаа судлах
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
Урлаг спортын чөлөөт арга хэмжээ
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар