Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

БНХАУ иргэд  нь яагаад хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа талаар судалгаа явуулна

БНХАУ иргэд  нь яагаад хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа талаар судалгаа явуулна
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 23
Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хорооны Хүн ам, хөгжлийн судалгааны төвөөс мэдээлснээр төрөлт буурч буй үндсэн шалтгааныг судлахын тулд  150 мужийн 1500 нийгэмлэгийн 30 мянган хүнийг хамруулжээ. Хятад улс 1980-аад оны сүүлчээс эрчимтэй өсөж буй хүн амаа хянахын тулд  нэг хүүхэд бодлогыг хэрэгжүүлсний дараа төрөлт буурсан. Нийт хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурчээ. 2023 оны дөрөвдүгээр сард Энэтхэг улс  хүн амаараа тэргүүлж эхэлэх хүртэл  Хятад дэлхийн хамгийн олон хүн амтай улс байв. Судалгааны зорилго нь хүмүүс яагаад хүүхэдтэй болох хүсэлгүй болов, гэдэгт дүн шинжилгээ хийж, төрөлтийг дэмжих бодлогыг сайжруулахын тулд төрийн байгууллагуудад мэдээлэл өгөх зорилготой талаар  “Global Times” мэдээлжээ.  Үндэсний статистикийн газар хүн амын өөрчлөлтийг хянах зорилгоор аравдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 30-ны хооронд улсын хэмжээнд түүвэр судалгаа явуулах юм байна.
Хүн амын бууралтыг зогсоохын тулд Хятад улс 2015 онд нэг хүүхдийн бодлогыг цуцалж, хоёроос доошгүй хүүхэдтэй хосуудад татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн. Тус улсын тэргүүн Ши Жиньпин төрөлтийг нэмэгдүүлэх нь үндэсний тэргүүлэх зорилт гэж мэдэгдсэн. Ши Жиньпин  таван жил тутам болдог Коммунист намын их хурал дээр хэлэхдээ, Засгийн газар нь хүн амын хөгшрөлттэй холбогдуулан "Үндэсний идэвхтэй стратеги баримтална" хэмээсэн. Хятадын бодлого боловсруулагчид төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг хойшлуулах төлөвлөгөөг судлж байна. Өнгөрсөн есдүгээр сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал “Хуульд заасан тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх” хуулийн төслийг хэлэлцсэн.
 
 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн