Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Монполимет групп ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийг тохижуулж өгчээ

Монполимет групп ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийг тохижуулж өгчээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 23
Бурхны шашинт улс орнууд өнөөдөр Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөртэй холбоотойгоор нийгэмд сайн үйлс түгээх, эхчүүд, ээжүүдийг баярлуулах, тэдэнд талархал хүргэх олон ажил өрнөж байна. Үүнээс эх хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд томоохон хувь нэмэр оруулж, ЭХЭМҮТ-д хийсэн бүтээн байгуулалтын ажлыг онцолж байна. Тодруулбал, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн Монполимет группийн дэргэдэх Мөнх тогтвортой хөгжил сангаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн дотор тасгуудад хүүхдийн хэрэглээнд зориулсан аюулгүй, тэдний тав тухыг хангахуйц тавилга, тохижилтын ажил хийж өгсөн байна.
undefined
Мөн гадна талын хэсгийг стандартад нийцсан орчин болгон сайжруулж орц, гарцыг тэргэнцэр болон машинаар орж, гарах боломжтой болгон өөрчилж, үйлчлүүлэгчдэд ая тухыг бүрдүүлэх үүднээс гадаа нь саравч барьж, хаягийг нь шинэчлэн засжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь 250 гаруй сая төгрөгийн өртгөөр бүтсэн байна.
Мөнх тогтвортой хөгжил сангийн тэргүүн, Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан “Мөнх тогтвортой хөгжил сан болон манай хамт олон цаашид эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө тэгш бус байдлыг арилгах, хүүхэд бүр аюулгүй орчинд эмчлүүлэх, сурч боловсрох хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө олон төсөл дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэжээ.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Сувилахуйн ухааны магистр ,тэргүүлэх зэргийн сувилагч Хүүхэд Яаралтай тусламжийн мэргэшсэн сувилагч Лхагвасүрэн  Энхтүвшин: Миний хүүхдийн сувилагчаар ажилласан 28 жилийн хугацаанд мөрөөдөж байсан орчинг бүрдүүлж хүүхдийн төлөө, гэгээн үйлсийн төлөө хийж бүтээсэнд зүйлд баярлалаа.
undefined
ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар долоо хоногт 2-3 мянга, амралтын өдрүүдэд гэхэд 400-500 хүүхэд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг статистик мэдээлэл бий. Тэгвэл Монполимет групп, Мөнх тогтвортой хөгжил сан нь тус тасгаар үйлчлүүлэгч хүүхдүүдийн эрхийг хангах, хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчид нь ая тухтай, тохилог орчинд эмчилгээ, үйлчилгээ авах боломж нөхцөлийг бүрдүүлжээ.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн