Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Засгийн газар хуралдаанаар эрчим хүчний реформыг хэлэлцэж байна

Засгийн газар хуралдаанаар эрчим хүчний реформыг хэлэлцэж байна
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 23
Засгийн газрын өнөөдрийн буюу аравдугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Цахилгаан, дулаан, халуун усны үнийг нэмнэ гэдгийг Засгийн газраас мэдээлсэн. Энэ нэмэгдэл ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэсэн мэдээлэл байгаа ч өнөөдрийг хүртэл албан ёсны шийдвэр гараагүй байна. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдааны хамгийн эхэнд эрчим хүчний реформын танилцуулгатай танилцаж байгаа аж.
Эрчим хүчний салбар 2022 оноос хойш алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэмэхээр болсон юм. Хөгжлийн төлөвлөгөөнд цахилгааныг 64, дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Засгийн газраас эрчим хүчний салбарын асуудлыг шийдэхээр Т.Доржханд сайдаар ахлуулсан үндэсний хороо байгуулаад байгаа. Тус хороо цахилгаан, дулааны үнийн нэмэгдэл болон салбарт тулгамдаад байгаа бүх асуудлыг шийдэж, шаардлагатай бол УИХ-д оруулж шийдвэрлүүлэх юм.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар:
-Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам/
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийн талаар зэрэг 27 асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
 
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн