Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Тавантолгой түлш ХХК: Шахмал түлшний түүхий эд буюу мидлингийн нөөц хангалттай байгаа

Тавантолгой түлш ХХК: Шахмал түлшний түүхий эд буюу мидлингийн нөөц хангалттай байгаа
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 22
“Таван толгойн түлш” ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, шахмал түлш үйлдвэрлэх зориулалтаар “Энержи Ресурс” ХХК-тай 2018 онд эрчим хүний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд тус компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг уурхайн агуулахаас үнэ төлбөргүй таван жилийн хугацаанд нийлүүлсэн. Ингээд гэрээний хугацаа өнгөрсөн онд дуусаж шахмал түлш үйлдвэрлэхэд түүхий эд буюу мидлингийн нөөцийн асуудал үүссэн. Шахмал түлшний 97-98 хувь нь эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлинг, үлдсэн хувь нь барьцалдуулагч байдаг. Өнгөрсөн долоодугаар сард Таван толгойн түлш компанис нөөцөд 230 мянган тонн мидлинг нөөцөд байгаа. Харин жилд 600 мянган тонн мидлинг хэрэглэдэг. Цаашид 300 мянган тонн мидлинг дутагдалтай байгаа талаар мэдээлж байсан.
Шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөцийн талаар Таван толгойн түлш компаниас тодруулахад, Мидлингийг “Энержи ресурс”-ээс өдөр болгон вагоноор зөөж авч байгаа. Нөөц хангалттай. Намар “Энержи ресурс” компанитай гэрээ хийж 150.00 тонн мидлинг авсан. Дахин 250.000 тонныг авахаар гэрээ байгуулах шатандаа явж байна гэлээ.
Улаанбаатар хотод 200 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд эдгээр өрх жилд 500-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Өнөөдрийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээр борлуулж байна. Есдүгээр сар гэхэд 120 мянган тонн шахмал түлш нөөцөлж дуусна гэдгийг холбогдох хүмүүс хэлж байсан бол өнөөдрийн байдлаар 94 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн