Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс багтсан. Төмөр замтай хүнийг Зам тээврийн сайдаар, барилгын бизнестэй хүнийг Барилгын сайдаар, хувьдаа тансаг зэрэглэлийн зочид буудал, аялал жуулчлал, телевиз, шоу бизнестэй хүнийг Соёлын сайдаар томилсон. Уг нь иймэрхүү илтэд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүднээс НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ” хуулийг баталсан байдаг. Харамсалтай нь, хуулиа хэрэгжүүлэх нь битгий хэл, төрийн худалдан авалтаар сайд нарынхаа бизнесийг дэмждэг боллоо.Өчигдөр “Шилэн Цогоо”-нэрээр олонд танигдсан иргэн Б.Цогтгэрэл Соёлын сайд Ч.Номингийн хамаарал бүхий Тэрэлж зочид буудал буюу Тэрэлжсүйх ХХК руу төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудаас 2024 он гарсаар 243,005,280.00 төгрөг шилжүүлснийг мэдээлжээ. Уг мэдээллийг дэлгэрүүлж "Шилэн данс"-наас хайж үзлээ. Доорх дөрвөн байгууллагаас 5 удаагийн гүйлгээгээр Тэрэлжсүйх ХХК-аас дараах ажил үйлчилгээ авчээ.