УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Л.Мөнхбаатар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Энэтхэг улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилт болон төслийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсжээ. Бүлгийн хэвлэлийн хуралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан оролцож мэдээлэл хийлээ.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Газрын тос боловсруулах үйлдвэрт нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Нэмэлт санхүүжилтийг шийдэхгүйгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжгүй байгаа. Тиймээс МАН-ын бүлэг шаардлагатай нэмэлт санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар газрын тос олборлолтын үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар сонслоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо хангах ҮАБ-ын зөвлөмж бий. Тиймээс газрын тос олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, "Петро чайна дачин тамсаг" компанийн асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.