Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

Яармагт "Шинэ Монгол 3" сургууль баригдана

Яармагт "Шинэ Монгол 3" сургууль баригдана
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 20
Шинэ суурьшлын бүс буюу Яармагт 1440 хүүхдийн багтаамжтай "Шинэ Монгол 3" сургуулийг барихаар болжээ.
Тодруулбал, Шинэ Монгол сургуулийн хоёрдугаар үеийн төгсөгчид Яармагт, "Степпе Арена"-гийн зүүн талд 1440 хүүхдийн багтаамжтай "Шинэ Монгол 3" сургууль болон 1152 айлын орон сууцны хороолол барих төслийг өнгөрсөн есдүгээр сард эхлүүлсэн байна. Уг төслөө "Сургуультай хотхон" гэж нэрлэж байгаа бөгөөд 2025 оны есдүгээр сарын 1 гэхэд "Шинэ Монгол 3" сургуулийн 640 хүүхдийн багтаамжтай эхний хэсгийг ашиглалтад оруулж, суралцагчдаа хүлээн авах аж.
Ингэхдээ сургуулийн менежментийг 100 хувь Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнд шилжүүлэх бөгөөд сургуулийн нийт элсэгчдийн 70 хувийг хотхоноосоо авахаар төлөвлөжээ.
Сүүлийн жилүүдэд Яармагт орон сууцны хорооллууд олноор баригдаж байгаа ч ихэнх нь сургууль, цэцэрлэггүй баригдсанаас боловсролын хүрээмжийн асуудал орхигдоод буй. Тэгвэл дээрх төсөл нь хотхондоо сургууль болон цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдсэн жишиг төсөл болно гэдгийг Шинэ Монголын төгсөгчид онцолсон.
Энэ талаарх сурвалжилгыг ЭНД-ээс уншина уу.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн