Open iToim app
Улс төр | 1 мин уншина

НҮБ-ын Цөлжилтийн хурлыг 100 тэрбумаар зохион байгуулна

НҮБ-ын Цөлжилтийн хурлыг 100 тэрбумаар зохион байгуулна
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 18
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт тавин хариулт авч байна. Энэ үеэр Байгаль орчны салбарын төсөв маш их танагдсан гэдгийг салбарын сайд нь хэллээ. Учир нь 2025 онд Монгол Улс НҮБ-ын цөлжилтийн хурлыг зохион байгуулахаар болсон. Тус хурлын бэлтгэл ажил бараг 100 тэрбум төгрөг зарцуулна гэлээ.
УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд С.Одонтуяа "Манай салбарын төсөв энэ жил маш их хасагдсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн та сайд байхдаа НҮБ-ын цөлжилтийн хурлыг Монголд хийнэ гээд тохирчихсон. Монгол Улсын Засгийн газар дээр маш том ачаа ирж байгаа. Энэ хурлын төсөв 100 тэрбум болох байх. Засгийн газрын толгойны өвчин болоод байна. Энэ хурлыг хийхээс өөр аргагүй. Нэгэнт та очоод тохирсон учраас хурлын бэлтгэл ажлын төсвөө гаргавал их юм болчихоод байна. Манай салбарын бүх төсөв хасагдсан. Намайг яаж ийгээд НҮБ-ын хурлаа л хий гэдэг чиглэл өгсөн. Ирэх жилийн төсөвт бэлтгэл ажилд 50 тэрбум төгрөг тавьсан" гэв.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн