Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Э.Батшугар: Актив удирдлагын компани байгуулснаар зээлийн хүү 30 хүртэлх хувиар буурах боломжтой

Э.Батшугар: Актив удирдлагын компани байгуулснаар зээлийн хүү 30 хүртэлх хувиар буурах боломжтой
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 17
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн талаар хэлэлцсэн. Танилцуулгыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Зээлийн хүү монголчуудын тулгамдсан асуудал болсон. Жигнэсэн дунджаар 18 хувьтай байна. Зээлийн хүүг бууруулах хамгийн хурдан, амархан арга нь “Актив удирдлага”-ийн компани байгуулах арга юм. Энэ аргыг хэрэгжүүлснээр зээлийн хүү 30 хувиар буурах тооцоолол бий. Ингэснээр 18 хувийн хүү 12 хувьд хүрэх боломжтой, манай улсад актив удирдлагын компани байгуулах ажил хийгдэх гэж байгаад больчихсон. Энэ ажил одоо ямар түвшинд явж байна вэ?Миний хэлснээр зээлийн хүү 30 хувиар буурах боломжтой юу.
Хоёрдугаарт, ирэх жил засгийн газар, төв банкны үнэт цаасны хүүгийн зөрүүгээр “money market operation” нээх гэж байгааг дэмжиж байна. Төв банкны үнэт цаасны зах зээл 10 их наяд төгрөг байна. Үүнийг “Money market appreciation”-руу оруулж капитал маркетаа идэвхжүүлэх боломж нээгдэнэ. Энэ ажлыг хурдан хийхийг хүсье.
Гуравдугаарт, Дижитал төгрөгийг одоогийн байдлаар дэлхийн 11 дэлхийн төв банк, 55 улсын банк, 79 орны төв банк хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тэгэхээр манай улсын хувьд дижитал төгрөгийн гүйлгээг Монгол банк хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Үүнийг хэрэгжүүлснээр эдийн засагт бодит үр дүн авч ирж, хяналт, санхүүгийн хүртээмжийг сайжруулах чухал хэрэгсэл болно.
Хамгийн сүүлд нь гадаадын хөрөнгө оруулагчийг Монгол улсад авч ирэхдээ төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэмээр байна. Монгол банк санхүүгийн үндсэн чиглэл дээрээ ч дэлгэрэнгүй биччихсэн байгаа. 1990 оноос хойш санхүүгийн үүсмэл хэрэгсэл бараг л хэрэгжихгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн чухал анхаарч буй асуудал бол валютын эрсдэл байдаг. Үүнийг ямар байдлаар валютын эрсдэлээс хамгаалах вэ.
undefined
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Таны хэлж буй муу активтай холбоотой зардлын хэсэг 17 хувь гэж яригддаг. Банкны өөрийн урсгал зардал нь 12-13 хувь, технологийн зардалд гаргаж буй зардал 17-18 хувь учраас 20 гаруй хувиар буух боломжтой. Активын удирдлагын компани муу активаа борлуулах боломжтой болно. Барьцаа хөрөнгө хадгалагдаж буй банкны актив мөн эргэлтэд орно.
Манай банк, санхүүгийн байгууллагууд чадваржиж хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар банкны чанаргүй зээл нийт зээлийнхээ 5,8 хувь буюу маш доод түвшинд хүрсэн. Энэхүү хууль хэрэгжиж эхэлбэл цаг үеэ олсон боломжтой гэж харж байна. Хуулийн төсөл нь тухайн үед өргөн баригдсан ч хэлэлцэгдэж чадаагүй юм. Дижитал төгрөгийн хувьд Монгол банк бүх судалгаануудыг хийгээд дууссан. Олон улсын жишгээс харахад төв банкны дижитал төгрөг бөөний зах дээр ажиллах эсвэл жижиглэнгийн зах дээр ажиллах сонголттой байна.
хөрөнгө оруулалт хийгээчээ. 1990 оноос хойш санхүүгийн үүсмэл хэрэгсэл бараг л хэрэгжихгүй байна. Монгол банкны Ерөнхийлөг Лхагвасүрэн: хэт төсвийн тэлэлт явж зах зээл дээр байгаа мөнгийг төр нь аж ахуй нэгж, хувийн хэшлүүддээ мөнгө үдээхгүй, зээл олдохгүй байна гэх шүүмжлэл гарч байна уу. Ирэх жил засгийн газар, төв банкны үнэт цаасны хүүгийн зөрүүгээр “money market appreciation” нээх гэж байгааг дэмжиж байна. Төлбөрийн тэнцэл энэ жил, ирэх онд ч сөрөг гарахаар ажиглагдаж байна. Үүнээс шалтгаалж төлбөрийн тэнцлийн алдагдал манай улсын гадаад валютын нөөцөд нөлөөлдөг. Одоогийн байдлаар -190 сая долларын алдагдалд байна. Энэ онд энэхүү алдагдал нэмэгдэхээр ажиглагдаж байна. Энэ асуудал дээр Монгол банк ямар арга хэмжээ авах вэ Дижитал төгрөгийг одоогийн байдлаар дэлхийн 11 орон 55 төв банк ашиглаж 79 орны төв банк хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тэгэхээр манай улсын хувьд дижитал төгрөгийн гүйлгээг Монгол банк хэрэгжүүлэх шаардлагтай гэж харж байна. Үүнийг хэрэгжүүлснээр эдийн засагт бодит үр дүн авч ирж, санхүүгийн хүртээмжийг сайжруулах чухал хэрэгсэл болчихоод байна. Хамгийн сүүлд нь гадаалын хөрөнгө оруулагчийг Монгол улсад авч ирэхдээ төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээчээ. 1990 оноос хойш санхүүгийн үүсмэл хэрэгсэл бараг л хэрэгжихгүй байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн