Open iToim app
Улс төр | 1 мин уншина

"Бадрах Энержи" компанийн дэд захирлаар Ё.Отгонбаярыг томилжээ

"Бадрах Энержи" компанийн дэд захирлаар Ё.Отгонбаярыг томилжээ
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 16
"Бадрах Энержи" компанийн дэд захирлаар Ё.Отгонбаярыг томилжээ. Тодруулбал, компанийн ТУЗ есдүгээр сарын сүүлээр хуралдаж, дэд захирлаар Ё.Отгонбаярыг томилсон байна.
Ё.Отгонбаяр 2017-2022 онд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд хугацаанаасаа өмнө татагдаж байсан юм. Мөн УИХ-ын гишүүн болон Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан туршлагатай.
“Бадрах Энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани бөгөөд олон улсад уран олборлогч компани юм. Тус компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг бол 66 хувийг Францын "Орона" групп эзэмшдэг. Тиймээс компанийн гүйцэтгэх захирлыг “Орона” групп томилдог бол дэд захирлыг Монголын Засгийн газраас томилдог юм.
Монгол Улсын Засгийн газар Францын төрийн өмчит "Орона" групптэй хамтран ураны төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа бөгөөд намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахаар ажиллаж байгаа гэдгийг манай Засгийн газраас мэдэгдээд байгаа юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн