Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар орлогч нараа томилжээ. Тодруулбал, Засаг даргын нэгдүгээр орлогчоор НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалайг, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нарыг томилжээ. Т.Даваадалай нь аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд БЗД-т МАН-аас нэр дэвшсэн сонгогдсон бөгөөд инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2006 онд ЕБ-ын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд Австрали улсын Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Түүний ажлын туршлагаас дурдвал,2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер