Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Х.Нямбаатар: Ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлт хийх болно

Х.Нямбаатар: Ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлт хийх болно
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 11
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөж, дүнгүүд урьдчилсан байдлаар гарлаа. Сонгуулийн дүнтэй холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 53 хувь оролцож саналаа өгсөн байна. МАН-ын хувьд 2020 оны орон нутгийн сонгуулиар 21 аймгийн 13-т ялж, найман аймагт ялагдаж байсан бол нийслэлд найман дүүрэгт ялалт байгуулж байсан. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр 21 аймгийн 14-т ялалт байгууллаа. Харин НИТХ-ын 45 мандатаас 40 суудал авч МАН ялалт байгууллаа. Нийслэлийн есөн дүүргээс найман дүүрэгт ялалт байгуулж байна. УИХ-ын сонгуулийн дүнгээ баталгаажуулж дахин МАН-д итгэл хүлээлгэж саналаа өгсөн нийт ард иргэддээ талархал илэрхийлье.
Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын 45 мандатаас 40 мандатад МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Энэ удаа нийслэлийн МАН есөн эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Есүүлээ ялалт байгуулсан гэсэн сайхан мэдээтэй байна. 2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт их хөгжлийн тэсрэлтийг хийх болно.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн