Open iToim app
Сонгууль-2024 | 1 мин уншина

Орон нутгийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 53.1 хувьтай хаагдлаа

Орон нутгийн сонгуулийн ирц улсын хэмжээнд  53.1 хувьтай хаагдлаа
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 11
Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт орон даяар 20.00 цагт хаагдлаа. Улсын хэмжээнд нийт 2,107,293 хүн санал өгөхөөс 1,120,021 хүн саналаа өгч, орон нутгийн сонгуулийн ирц 53.1 хувьтай өндөрлөлөө.
Нийслэл Улаанбаатар хотын хувьд хамгийн муу ирцтэй буюу 42.3 хувьтай санал хураалтад оролцлоо. Аймгуудаас Баян-Өлгий 76.3, Сүхбаатар 72.6, Завхан 72.8 хувьтай байгаа нь хамгийн өндөр ирцтэй байна.
Улсын хэмжээнд орон нутгийн сонгуулийн ирцийг нас, хүйсээр ангилав.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн