Open iToim app
Сонгууль-2024 | 1 мин уншина

Орон нутгийн сонгуулийн ирц хангалтгүй байна

Орон нутгийн сонгуулийн ирц хангалтгүй байна
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 11
Нийслэлийн сонгуулийн хорооноос санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө.
НСХ-ны нарийн бичгийн дарга Ц.Осорваань "Өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхэлсэн нийслэлийн сонгогчдын санал хураалт ямар нэгэн зөрчилгүй, хэвийн үргэлжилж байна.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатын төлөө 476 нэр дэвшигч, есөн дүүргийн 313 мандатын төлөө 1,081 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нийслэлийн 515 хэсгийн хороонд аравдугаар сарын 9-ний өдөр туршилтын тооллого хийхэд зөрчил гараагүй. Харин тооллогын дараа мэдээ дамжуулахад интернэтийн сүлжээ гацаж, удаан дамжуулагдаж байсан.
Нийслэлийн хэмжээнд 5,367 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ өгснөөс 5,055 иргэний саналыг аравдугаар сарын 10-нд авч, өнөөдөр өглөө саналыг машинд уншууллаа.
Нийт 515 хэсгийн хорооны байранд нам, эвслээс 5,417 ажиглагч сонгуулийг ажиглаж байна. Үүний долоо нь гадаадын ажиглагч.
12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 157,213 сонгогч саналаа өгч ирц 15.7%-тай байна. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогчтой" гэлээ.
Сонгогчдын ирцийг насаар нь авч үзвэл:
  • 18-19 насныхан 6.8
  • 20-24 насныхан 5.7
  • 25-29 насныхан 6.6
  • 30-34 насныхан 8.9
  • 35-39 насныхан 11.1
  • 40-44 насныхан 13.8
  • 45-49 насныхан 15.6
  • 50-54 насныхан 17.8
  • 55-59 насныхан 21.8
  • 60-64 насныхан 29.3
  • 65-69 насныхан 36.8
  • 70 буюу түүнээс дээш насныхан 39.9 хувьтай байна.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн