Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Өнөөдрөөс эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй

Өнөөдрөөс эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 10
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш болно. Үүнтэй холбогдуулан нийслэлд аравдугаар сарын 10-12-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарсан.
Мөн соёл, урлаг, үзвэр спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй аж.
Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
undefined
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн