Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнг АТГ-аас газраас шалгаж байгаа. Сүүлийн дөрвөн жил тус газрыг удирдсан дарга нь АТГ-т шалгагдаж байгаатай зэрэгцэн сангийн нөхцөл байдал ч өнөөдөр хүнд байдалд байна.2018 онд ЭМДС 500 хүрэхгүй тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол сүүлийн жилүүдэд дөрөв дахин нэмэгдүүлж хоёр тэрбумын төсөвтэй болгосон. Гэсэн хэдий ч тус сангийн үйл ажиллагаа болон иргэдийн төлсөн татварын үр ашиг сайжраагүй, өндөр алдагдалтай ажилласан хэвээр байгаа аж. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны орлогын гүйцэтгэл 1,5 их наяд, зарлагын гүйцэтгэл 1,8 их наяд төгрөг болжээ. Тус сан 218 тэрбум төгрөгийн өртэй, иргэдэд үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээний чанар сайжрахгүй хэвээр байна. Иргэд сар бүхэн цалингаасаа Эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэвч үүнийхээ үр ашгийг хүртэж чадахгүй байна гэсэн гомдол тасардаггүй.