Кредит картыг заавал банкны салбарт хандан захиалдаг байсан бол өнөөдрөөс эхлэн Khan Bank аппликэйшнээр захиалах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, та Khan Bank аппликэйшн ашиглаад хүссэн үедээ кредит картын зээлийн эрхээ тогтоолгон байгаа газартаа үнэгүй хүргүүлэн авч, цаг заваа хэмнэх боломжийг ХААН Банк танд олгож байна.
Гагцхүү та ХААН Банканд хугацаа хэтэрч буй зээл, өрийн үлдэгдэлгүй байх, зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар “хэвийн”-ээс бусад ангилалд багтах зээл, өрийн үлдэгдэлгүй байхад л хангалттай.
Ингээд та доорх 2 төрлийн кредит картаас сонгон захиалах боломжтой юм. Үүнд:
Цалингийн орлогоор судлах боломжтой кредит карт